Wednesday, February 3, 2016

Англи хэлний бичих чадвараа сайжруулах 8 зөвлөгөө


Эх орондоо англи хэл бие даан болон тэнхимийн сургалтаар сурч байгаа хүмүүст тулгардаг бэрхшээл бол англиар хэлний ярианы болон бичгийн чадвараа сайжруулах байдаг. Миний хувьд сонсгол болон уншлага маань сайн байсан хэдий ч түүнийгээ эргүүлээд ярьж, бичих гэхээр сайн болдоггүй байлаа. Ямар ч нөхцөлд англиар тодорхой, ойлгомжтой бичээд сурчихвал таны хувьд бас нэг давуу тал чинь болно.  Ингээд та бүхэндээ дараах 8 зөвлөгөөг хүргэж байна.

Англи хэл дээр бичиж буй зүйлсээ нэг газар бичиж хэвших

Ингэснээр та өөрийн бичгийн чадвараа хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх, мөн түүнийгээ ажиглаж өөрийн алдаа дутагдлыг олж харахад дөхөмтэй. Таныг аль болох MS word зэрэг компьютерийн програм ашиглан өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвлөж байна. 

     Өдөр бүр бичих дасгал хийх

Өдөр бүр бичиж хэвшиснээр та бичгийн чадвараа хөгжүүлэх маш сайн зуршилтай болж байна гэсэн үг.  Ийм зуршлыг өөртөө бий болгосноор таны англи хэлний дүрмийн мэдлэг сайжраад зогсохгүй үгийн сан тань мөн нэмэгдэж, өөртөө илүү итгэлтэй бичдэг болно.

Ямар нэг сэдэвийг сонгож авч бичих

Та ямар ч сэдэв сонгож авч болох ба толгойгоо үүн дээр гашилгах хэрэггүй.  Та өөрийнхөө хийх дуртай зүйлийн талаар эсвэл харж, сонсож, мэдэрч байгаа зүйлсийнхээ талаар бүр ямар нэг зүйлийг зохиож ч бичиж болох юм.                                                                                              

          Бичиглэлээ үргэлж сайжруулж бай

Та хэрвээ өчигдөр ямар нэг зүйл бичсэн бол түүнийгээ сайжруулж, засаж хэвших хэрэгтэй.   Зарим тохиолдолд та тодорхой хугацааны завсарлага авсны дараа хоёр дахь, гурав дахь засвараар тань бичиглэл тань бүр сайжирсан байх болно.  Та өөрийн бичсэн зүйлээ дахин хянаж, бичих бүр утга санаа нь илүү цэгцтэй, ойлгомжтой болж ирнэ.


Дүрмийн алдаагаа засахын тулд интерет эх үүсвэр ашиглах.

Хэрвээ та англи хэлний дүрэмдээ эргэлзэж байгаа бол Grammarly, GrammarCheck, Grammarbook.com зэрэг сайтуудаар орж дүрмийн мэдлэгээ сайжруулах эсвэл асуулт тавьж болно.  Мэдээж үгийн алдаа таны MS Word, Google Doc-оор харчиж болно.

 Хайрцагнаасаа гарч сэтгэх

Өдөр бүр нэг зүйлийн талаар бичиж, битгий уйтгартай зүйл хий.  Нэг зүйлийг олон талаас нь харж, өөр өөр өнцгөөс бичихийг оролд.  Хэрвээ чи өөрийн хоббины талаар бичих гэж байгаа бол эхлээд өөрөө юу гэж боддог талаар, гэр бүл найзууд чинь яаж ойлгодог талаар, ижил сонирхолтой хүмүүс чинь яагаад энэ дуртай болсон талаар олон талаас нь бичихийг оролд.


Чиний бичсэн зүйлийг хянах, засварлах хүнийг ол

Чиний бичсэн зүйлийг хянаж, засварлах чадвартай англи хэлний мэдлэг сайтай найзтай байна гэдэг тун сайн.  Тухайн хүн чинь зөвхөн хянаж, засаад зогсохгүй тухайн бичсэн зүйлийг чинь өөр өнцгөөс харахад тусалж, өөрийн санаа бодлоо хэлнэ.  Мөн чиний харж чадаагүй алдаа дутагдлыг чинь харж чамд туслах болно.

Бичихэд тохиромжтой орчин бүрдүүлэх

Чи өдөр бүр өөр газар, өөр цагт бичиж үзэх хэрэгтэй.  Хэрвээ чи орой унтахынхаа өмнө бичдэг бол, босох цагаасаа 15 минутын өмнө босоод бичихийг оролд.  Хэрвээ хэтэрхий дуу чимээтэй орчинд байдаг бол чимээгүй тайван орчинд очоод бич.  Тэгээд өөрт тохиромжтой орчноо хай.

Унших

Та ямар нэг зүйл бичиж эхлэхээсээ өмнө ч юмуу эсвэл дараа нь тухайн сэдэвтэйгээ холбоотой зүйлсийг уншиж байхыг танд зөвлөж байна. Тэгээд тухайн уншиж буй зүйлийнхээ өгүүлбэрийн бүтэц, үг хэллэгийг сайн ажиглаарай. Сайн уншигч л сайн бичигч болж чадна. 

Эртний грекийн илтгэгчдийн ой тогтоолтын нууц-Локи систем






Локи систем (Loci буюу Locus газар байршил гэсэн утгатай үг) буюу дурсамжийн газрууд хэмээх арга нь эртний Грек, Ромоос гаралтай хамгийн анхны цээжлэх аргын нэг юм. Энэхүү арга нь та өөрийн хамгийн сайн мэддэг газраа өөрийнхөө тогтоохыг хүсэж буй зүйлстэй холбосноор тухайн зүйлс таны сайн мэддэг газартай холбогдсоноор таны тархинд дүрсжин эргэн санахад хялбар болох зарчим дээр суурилсан.


Локи арга нь 2000 жилийн өмнө үүссэн бөгөөд Грек, Ромын илтгэгчид энэхүү аргыг ашиглан 2-3 цагийн илтгэлээ амжилттай тавьдаг байжээ. Өнөө үеийнх шиг Powerpoint, Smart phone байгаагүй тухайн үед 30 орчим хуудас гар бичмэлээ цээжээр ярих нь ихээхэн хүнд байсан юм. Гэхдээ оОдоо үед ч энэхүү аргыг ой тогтоолтын мастерууд хүний царай, тэмдэгт болон үгс цээжлэхдээ өргөн ашигладаг.


Та ямарваа нэг зүйлийг санахдаа тааруухан, хурдан мартдаг, хичээлээ эргэн санахад хүндрэлтэй байгаа бол энэхүү аргыг ашиглаад үзээрэй.


Энэ арга хэрхэн ажилладаг вэ?
Өөрийнхөө хамгийн сайн мэддэг газраа төсөөлөн бод (танай гэр, сургууль, гудамж)
Тэгээд тухайн газруудаа логик байршлаар нь харахыг хичээ. Жишээлбэл чи гэрийнхээ хаалгаар орж ирэхэд үүдний өрөө чинь, тэгээд коридор, зүүн эргээд гал тогоо, баруун талд зочны өрөө, унтлагын өрөө гэх мэтээр өөрийн гэрээ оюун санаандаа бодоод үз. Өрөө бүрийг бодохдоо тухайн өрөөнийхөө логик байрлалыг алдахгүй байхыг хичээгээрэй.
Тэгээд өөрийнхөө санахыг хүсэж байгаа зүйлсээ тухайн өрөөндөө байршуул.
Дараа нь тухайн зүйлсээ санахыг хүсвэл өөрийн гэрээ төсөөлөн бодоод бодол санаандаа нэг өрөөнөөс нөгөө өрөө лүү яв. Тэгээд тухайн өрөөндөө ороход таны байршуулсан зүйлс тэр газраа байгааг та харах болно.


Та дараах зүйлсийг дэлгүүрээс худалдаж авахаар гэрээсээ гарч байна гэж бодье. Гэхдээ энэ удаа Локи аргыг ашиглъя.
Сахлын хөөс
Тоор
Зайдас
Кетчуп
Мөхөөлдөс
Өндөг
Нойлын цаас


Мэдээж та гэрийнхээ байршлыг сайн мэдэх тул санахад ямар ч хүндрэлгүй. Миний хувьд дараах зүйлийг төсөөлөн бодож байна.


Та гэртээ ороод ирэх үед гэрийн чинь шал сахлын хөөсөөр хучигдчихсан таны дуртай мөхөөлдөснүүд өндөг барьчихсан кетчуп уугаал сахлын хөөсөн шал дээгүүр явж байна. Тэгээд дээд хананаас чинь нойлын цааснууд шинэ жилийн саа шиг унжчихсан, та гэр лүү орсон чинь аварга том тоор болон зайдас ширээний ард суучихсан хоорондоо юм яриад тань руу даллаж байна гээд боддоо. Маш амархан


Та заавал логиктой төсөөлөх албагүй аль болох инээдтэй, айдастай таны сэтгэлийг хөдөлгөж, та харж, үнэрлэж, барьж чадах юм бол илүү сайн тогтоогдоно. Мөн энэхүүү зүйлсээ хоорондоо холбохоо битий мартаарай. Интернетээс та LOCI METHOD гээд хайвал маш их үр гарч ирнэ.


Та энэхүү аргыг хийх ажлаа төлөвлөх, илтгэл тавих, уулзалт зохион байгуулах, хүмүүсийн нэр тогтоох, шалгалтандаа бэлдэх гээд олон зүйлс дээр ашиглаж болох ба маш үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэхүү арга таны сэтгэн бодох хэв маягийг өөрчилж байгаа учир илүү хялбар байна. Таны цээжлэх гэж буй зүйлийн хэмжээнээс хамаараад та төсөөлөн бодох газраа томсгож, илүү бүтээлчээр хандаж болно.






За ингээд та хэрхэн хэрэгжүүлэх нь таны төсөөллөөс л шалтгаалах үлдлээ.









Танд амжилт хүсье.

Tuesday, February 2, 2016

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх 5 хүчирхэг арга







Өөртөө итгэлтэй хүмүүс үргэлж бусдыг гайшруулж байдаг ба бусдад урам зориг өгч чаддаг. Тэд өөрсдийн айдастай нүүр тулж, эрсдэлийг сөрөхөд бэлэн байдаг. Тэд өөрсдийн замд таарсан ямар ч саад тотгорыг даван гарч чадахаа мэддэг ба тэгж ч чаддаг. Өөртөө итгэлтэй хүмүүс хэдийгээр бүх зүйл тийм сайн биш байсан ч амьдралыг эерэг талаас нь хардаг ба өөртөө сэтгэлэн хангалуун байж өөрсдийгөө хүндэлдэг хүмүүс юм.


Өдөр бүр өөртөө ийм итэглтэй амьдрахыг хүсэхгүй байна гэж үү? мэдээж та чадна.


"Өөртөө итгэлгүй байдал гэдэг бол бидний хэлэх үг биш. Бид өөртөө итгэх итгэлийг сурч, олж авч, дадлагажиж болох бусад чадварууд шигээ сайн эзэмшиж болно. Нэгэнт та үүнийгээ олж авч чадвал амьдрал тань алхам алхмаар сайжирах болно." Barrie Davenport


Доорх 5 аргыг амьдралдаа хэрэгжүүлэх гээд үзээрэй. Би таныг зүгээр л уншаад битий өнгөрөөөсөө гэж найдаж байна учир нь уншиснаар та өөртөө итгэлтэй болохгүй харин үүнийг хийж, хэрэгжүүлснээр л та хүссэн үр дүндээ хүрч чадна. Та яг одооноос хийж эхлээрэй. Эхлээд хийх үед та өөрийгөө хүчлэх хэрэгтэй болох ба өөртөө зүгээр л өөртөө итгэлтэй юм шиг дүр исгэж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ та нэг л өдөр өөртөө итгэлтэй болсноо мэдрэх болно.
  1. Сөрөг зүйлсээс хол байж эерэг зүйлсийг татах


Одоо бол та өөрийн гэр бүл, найз нөхөд гээд дотоод урсгалаа үнэлэх цах. Юу гэсэн үг вэ гэвэл өөрийг чинь дарж, өөртөө итгэх итгэлийг чинь үгүй болгодог хүмүүсээс зайгаа барих талаар сайн бодоод үзээрэй. Бүр түр хугацаагаар тийм хүмүүсээс харьцаагаа тасалж, оюун санаанаасаа холдуулснаар та өөртөө итгэх итгэлээ сэргэх боломж олгоно.


Гэсэн хэдий ч та итгэлгүй байсаар байгаа бол битий сэтгэлээр унаарай. Бусадтай харьцах харилцаандаа өөртөө урам зориг өгч бүхнийг шинээр эхэл. Өөртөө тохиолдож буй асуудлууд дээр анхаарлаа хандуулахаа зогсоож тэднийг шийдэх эерэг санаа бодол дээр төвлөр.
2. Өөрийн биеийн хэлээ өөрчил


Зарим судлаачдын үзэж буйгаар харилцаанд биеийн хөдөлгөөний хэл 55 хувь, дуу хоолойны өнгө 38 хувь нөлөөлдөг бол үг, яриа дөнгөж 7 хувь л нөлөөлдөг гэжээ. Хамгийн энгийнээр та мөрөө бага зэрэг хойшлуулаад цээж тэнэгэр явбал хүмүүст өөртөө итгэлтэй юм шиг харагдана. Инээмсэглэх л танд бөгөөд таны эргэн тойронд байгаа хүмүүст дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Биеэ зөв авч яваа, инээмсэглэж буй хүнийг төсөөлөөд үздээ өөртөө итгэлтэй юм шиг харагдаж байна уу?


Хүнтэй ярилцаж байхдаа гутал руу нь харахаа болиод тэр хүнрүүгээ харахыг хичээ харцаараа холбогдох нь өөртөө итгэлтэй байдлыг илтгэдэг. Зарим судалгаагаар үгээ удаан, цэвэрхэн хэлдэг хүмүүс бусад хүмүүст өөртөө итгэлтэй харагддаг нь тогтоогдсон байна. Үүний үр дүнд тэдгээр хүмүүс таны юу гэх байгааг илүү сайн ойлгох болно.


Мөн түүнчлэн үсээ сайхан засуулаад, цэвэрхэн хувцаслаад, сахлаа сайхан хусаж хэвших хэрэгтэй. Энэ нь зөвхөн танд эерэг мэдрэмж өгөөд зогсохгүй бусад хүмүүс таныг амжилттай, өөртөө итгэлтэй хүн гэдгээр харах болно.
3. Дутагдлаа бүү хүлээн ав,  сөрөг бодлуудаа толгойноосоо арчиж хая
Хэзээ ч битгий бууж өг. Бүх зүйлд шийдэл байдаг. Та үүнийг шийдэж чадна. Ямар нэгэн саад бэрхшээлийг давах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг. Өөртөө итгэлгүй байдал нь таны толгой доторх тасралтгүй үргэлжлэх сөрөг бодлуудаас болж үүсдэг. хэрвээ та өөрийгөө үргэлж доош нь хийгээд, өөртөө чи тийм ч ухаантай биш, авьяасгүй, бусдыг өөртөө татаж чаддагүй, спортлог биш хүн гэж хэлсээр байвал та өөрийгөө улам л шавар шавхаагтай хутгаж байна. Та өөрийнхөө толгой доторх бодлоо амьдрал дээрээ авч ирж байдаг. Дараагийн удаа таны толгойд сөрөг бодол орж ирэх үед түүнийгээ ямар нэгэн эерэг бодлоор няц дараарай тэгснээр та дараагийн алхмаа хийхэд бэлэн болно.
4. Үргэлж бэлтгэлтэй бай 
Өөрийнхөө мэргэжил, хийж буй ажилтайгаа холбоотой бүх зүйлсийг сурахыг хичээж ирээдүйд бэлтгэ. Хэрвээ та аливаа зүйлд бэлтгэлтэй байж чадвал таны итгэл бүр нэмэгдэх болно.
5. Хүнд цаг үе тулгарч, бүх зүйлс бүтэлгүйтхэд, шинэ агуу зүйлийг эхлүүл


Амьдралд маш олон төрлийн хүнд сорилтууд тохиолддог учир үргэжл өөртөө итгэлтэй байхад хүндрэлтэй. Хэрэв танд тийм үе тохиолдож байгаа бол суугаад баярлаж явдаг зүйлсээ болон хийж бүтээсэн, бахархаж явдаг зүйлсээ бич. Бичиж дуусаад жагсаалтаа хөргөгч, ажлын ширээ, толиныхоо өмнө ч юмуу нүдэнд харагдахаар газраа байршуул ингэснээр та өөрийгөө ямар гайхалтай хүн болохоо улам бүр мэдрэх болно. Хэрвээ та сэтгэлээр унах юм бол энэ жагсаалтаа дахин нэг харж өөртөө итгэх итгэлээ хурдан олж аваарай.





Ингээд та бүхэндээ биеийн хөдөлгөөний хэл өөртөө итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлдэг талаарх Эми Кюдди хэмээх нийгмийн сэтгэл зүйч бүсүйн хийсэн судалгааг монгол хадмалтайгаар хүргэж байна. Бичлэг гарахгүй байгаа бол ЭНД дарж үзнэ үү.

Saturday, January 30, 2016

Таны бүтээмжийг өсгөх 7 зөвлөгөө


 

Бүтээмж гэдэг бол ухаалаг төлөвлөгөө болон түүнийг гүйцэлдүүлэхээр зүтгэж буй ухамсарт оролдлогуудын нийлбэр юм. Өдөр бүр ажил тарах үед та өөрийн хийсэн ажилдаа сэтгэлэн хангалуун биш байна уу?. Тэгвэл та дараах 7 гайхалтай аргыг уншаад, амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.

1.Бусдаас тусламж хүсэх/Бусдад зарим ажлаа даалгах 


Хүн бүрт тусламж хэрэгтэй ба ямар нэг томоохон ажлыг ганцаараа дуусгах амаргүй. Бусдаас тусламж хүсэхэд хамгийн том хоёр саад байдаг нь итгэлцэл хийгээд таны зан төлөв юм. Хэрвээ та нийтэч, хамт олон ч хүн бол энэ нэг их хүнд биш харин та над шиг дотогшоогоо чиглэсэн хүн бол энэ харин асуудал.

Та ямар нэг ажлыг хийж байгаа үед аль болох мэргэжилтнүүд эсвэл туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Бусдаас тусламж гуйхдаа хэзээ ч битгий ич. Хүн бүхий л амьдралынхаа турш бусдаас болон өөрийнхөө алдаанаас суралцсаар л байдаг. Тиймээс бүтээмжээ дээшлүүлэхийн тулд бусадтай хамтран ажилла.

2.  20%-ийн зүтгэл 80%-ийн үр дүн 

Хүн ажлын үр дүнгийн 80%-ийг хийхэд ажлын цагийн 20%-ийг зарцуулдаг гэсэн "Паретогийн 80/20 гэдэг алдарт зарчим байдаг. Энэхүү 80/20 зарчим амьдралын бүхий л явцад үйлчилдэг байна. Жишээлбэл нийт гэмт хэргийн 80 хувьд хэрэгтнүүдийн 20% нь холбогдолтой байдаг бол нийт авто ослын 80%-ийг жолооч нарын 20% нь хийдэг байна.

Та паретогийн зарчмыг хэрэгжүүлж чадвал ажил төрөлдөө төдийгүү, хувийн амьдралдаа ч амжилт гаргаж чадна.
Хэрхэн хэрэгжүүлэх вэ?. Хэрвээ та Паретогийн зарчмыг дагаж байгаа бол таны бүтээмж бага, анхаарал төвлөрөхгүй үедээ чухал биш ажлуудаа хийхийг зөвлөж байна. Жишээлбэл, зарим хүмүүс өглөө ажил дээрээ очингуутаа шууд төвлөрөхөд хэцүү байдаг. Тиймээс ажлаа төлөвлөх, хамтрагчидтайгаа ярилцах, цай уух зэргээр өөрийгөө бэлдэх хэрэгтэй.

Үүний дараа ажлаа ач холбогдлоор нь ангилж хамгийн чухал ажлаа эхлээд хийж занших нь чухал юм. Мэдээж та ажлын цагийнхаа 20 хувийг ашиглаад 80 хувийн бүтээмж гаргаж чадна.
3. Хамгийн чухал 3 ажил 

Та одоо ч гэсэн хийх ажлын жирийн жагсаалт гаргаж байгаа юм биш биз. Тийм ч муу биш л дээ. Гэхдээ нэг өдөр бүр долоо хоногт ч хийгээд амжихгүй тийм их юм бичиж дараа нь амжсангүй хэмээн сэтгэлээр унаж байгаа юм биш биз?
Тийм бол та нэг удаа өөрчлөлт хийгээд үз. Та өглөө бүр сэрэхдээ өнөөдөр хийх хамгийн чухал 3 ажлаа бодоод бич. Тэгээд энэхүү гурван ажил дээрээ л төвлөрөх хэрэгтэй. Тэгээд дуусгасныхаа дараа дараагийн жижиг сажиг ажлуудаа хийж хэвшээрэй.

4. "Бага ажил"  филосфи


"Бага ажил" энэхүү философи нь сүүлийн үед нэлээн дэлгэрээд байгаа. Философи ч бүр өөр өөр асуудлуудийг гарган тавьж байдаг. Үүний нэг бол Зен буддизмын нууцлаг дадал дээр суурилсан "Бага ажиллаж их үр дүн хүртэх нь" нэртэй Марк Лессерийн онол юм.


Түүний "Бага" гэсэн онол нь биднийг улам залхуу болгож, бүтээмжийг маань бууруулдаг ажлуудыг хийх ажлынхаа жагсалтаас танах буюу хасах юм. Хийх зүйлсээ багасгаснаар бид өөрсдийн хийж буй зүйлсдээ илүү төвлөрч, таашаал авах юм. Тэрээр мөн ажлын дундуур, завсарлагаан "бодлоос ангижирах" буюу бясалгал хийж хэвших нь бүтээмжийг дээшлүүлдэг гэсэн байна.


Тиймээс, ажлаа чухал ба чухал бусаар нь ангилсныхаа дараа хамгийн чухал ажлаасаа эхэлж хийх хэрэгтэй. Зүгээр л өөрийгөө хэт олон тооны ажлаар дарахаа зогсоо. Тэгээд хамгийн чухал, танд баяр баясал өгөх ажлаа хийж эхэл.
5. Промодо техник


Энэхүү техник хүний анхаарал төвлөрөх чадвар дээр суурилсан бөгөөд эрдэмтдийн тогтоосноор насанд хүрсэн юм ямар нэгэн зүйлд дунджаар 25 минут дээд зэргийн анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна. Үүний дараагаар анхаарал төвлөрөл суларч бүтээмж буурч эхэлдэг байна. Гэхдээ бүтээмж болон анхаарал төвлөрөлтөө хадгалах арга байгаа бөгөөд та 25 минут өөр юунд ч сатаарахгүйгээр тухайн ажлаа хийгээд 5 минут амраад буцаад 25 минут ажиллах юм. Тэгээд 4 удаагийн циклийн дараа 10-15 минут амрахыг танд зөвлөж байна.


Энэхүү техник нь маш үр дүнтэй техник ба бүтээмжийг тань маш өндөр түвшинд хүргэнэ. Оюуны ажил хийдэг хүмүүст маш хэрэгтэй. Би энэ техникийг хэрэгжүүлж эхэлснээс хойш бүтээмж маань үнэхээр дээшилсэн.
6.Мэдээллийн дэглэм барих 


Бид бүхний мэдэж байгаагаар 21 зуун бол мэдээллийн эрин зуун. Гэхдээ эдгээр мэдээллүүд таны амьдралд үнэхээр хэрэгтэй юу? Эцэс төгсгөлгүй үргэлжлэх блогууд, и-мэйлын урсгал, сошиал медиа, фейсбүүк, твиттер, юү түүбээс яг хэрэгтэй зүйлээ та олж авч чадаж байна уу?


Хэрвээ та бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол мэдээллийн дэглэм буюу интернетээр дэмий сэлгүүцэхээ зогсоож тодорхой цаг тогтоохыг танд зөвлөж байна. Энэ яг л хоолны дэглэм шиг бөгөөд та орой 6 цагаас хоол иддэггүй эсвэл илчлэг ихтэй түргэн хоолоос татгалзахтай адилхан. Та хэрвээ өөрийн цагаа интернет орчинд хэрхэн өнгөрөөж байгаагаа мэдэхийг хүсвэл Rescue time application-ийг компьютертээ суулгаж өөрийгөө хянахыг зөвлөж байна.
7.  Сахилга баттай байх



Та амжилттай яваа ямар ч хүнээс тэднийг өглөө хэдэн цагт босдогийг нь асуугаарай тэд өглөө тодорхой цагт босож хэвшсэн байдаг. Үүний учир нь гэвэл өглөөд хүний анхаарал маш сайн төвлөрдөг ба чухал ажлаа хийхэд нь илүү хялбар байдаг. Өглөө эрт босож хэвших нь хувийн сахилга батын хамгийн энгийн хэлбэр юм. Тэгээд ажилдаа байх үедээ ямар цагт ажлаа хийхүү, хэзээ амрах уу гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Энэ нь таныг илүү бүтээмжтэй байлгах болно.


Паркинсоны хуулиар бол "Тухайн ажлыг хийж дуусгах хэдий хэмжээний цаг байна, ажил тэр хүртэл үргэлжилдэг". Өөрөөр хэлбэл нэгэн бүсгүйд нэгэн компани руу захиа явуулах 7 хоногийн хугацаа байжээ. Тиймээс тэр охинд захиа бичихэд 7 хоног шаардагдана. Ажил ингэж л сунаж байгаамдаа.


Ялангуяа, хүн хийхийг хүсэхгүй эсвэл залхуутай ажлаа яг цагийн тулгаж байж хийдэг. Тиймээс та ажлаа яг хэзээ хийж дуусгасан байхаа сайн төлөвлөж хэвшээрэй. Энэ нь танд тухайн ажлыг хийж дуусгахад түлхэц болж өгөх болно.

За танд амжилт хүсье. Таалагдсан бол LIKE and SHARE